Хар балгасын Ордон хотоос 1200 настай хонх олджээ

 

Монгол, Германы хамтарсан археологийн шинжилгээний баг 1200 гаруй жилийн тэртээх Уйгурын хаант улсын нийслэл Хар балгасын Ордон хотоос түүхийн үнэт зүйл болох хүрэл хонх тэргүүтэй олдворуудыг олжээ.

Тодруулбал, гантиг чулуун хос арслан, чий будагтай модон шонгийн хугархай, нангиад бичээстэй хүрэл хонх, том хэмжээний алтадсан хүрэл цоож, төрөл бүрийн шавар сав суулга зэрэг олдворууд олдсон аж.

Судалгаанд Монголын талаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ын эрдэмтэд оролцсон аж. Харин Германы талаас тус улсын археологийн хүрээлэнгийн судлаачид оролцсон байна.

Археологийн шинжилгээний багийн судлаачид энэ зун Уйгурын Ордон хотын худгийг олсон байна. Худаг хааны ордоны их хэргэмийн зүүн хэсгээс олджээ. Худаг 13 орчим метрийн гүнтэй юм байна. Цагт 1.2 тонн, хоног 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай худаг байсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Энэ тухай Германы археологийн хүрээлэнгийн ажилтан Кристина Франкен“Өнө удаан жил худаг дотор дараатай байсан хүрэл хонх 1200 жилийн дараа дахин хөг эгшгээ дуугаргаж жингэнэнэ гэдэг сайхан зүйл. Хонхыг олоод дуугарахад Монгол хүн битгий хэл бидэнд ч гэсэн үнэхээр сайхан байсан. Хүрэл хонх олон жилийн дараа Монголын талд дахин дуугарлаа” хэмээн ярилаа.

Хүрэл хонхны тухайд МУИС-ийн антропологи, археологийн тэнхимийн багш У.Эрдэнэбат “Хонх бол хүрлээр хийгдсэн. Хонхны дээр нанхиад бичиг байсныг бид тайлж уншсан. Энэ нь хонхныхоо дууг магтан дуулсан “зургаан хөг, найман аялгуу 10 тэнгэр дуурсахуйяа” хэмээх утгатай шүлэглэсэн. Гайхамшигтай нь энэ хонхыг 1200 жилийн дараа дуугаргахад хөг эгшиг нь алдагдаагүй байгаа юм” гэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …