Грэммийн шагнал гардуулах ёслолыг Алиша Кеис хөтөлнө

Грэммийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол хоёрдугаар сарын 10-нд АНУ-ын Лос Анжелес хотноо болно. Энэ жилийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг дуучин Алиша Кеис хөтлөн явуулахаар болсон байна.
Дуучин Алиша Кеис “Уран бүтээлчдийг хамгийн ихээр хүсч тэмүүлдэг, дуу хөгжмийн салбар дахь хамгийн нэр хүндтэй энэхүү тэмцээнийг хөтлөхөөр болсондоо маш их баяртай байна” ярьжээ. Тэрбээр 15 удаа Грэмийн шагналыг хүртэж байсан юм.

АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэмми шагнал нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналд тооцогддог. Грэммийн шагнал гардуулах анхны ёслолын ажиллагаа 1959 онд болж байжээ.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …