Ким Жон Ун галт тэргээр Вьетнамыг зорьжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болохоор товлогдоод байгаа билээ.

Тэгвэл БНАСАУ-ын удирдагч тус уулзалтад оролцохоор Пёньян хотоос хоёрдугаар сарын 23-ны өдөр  галт тэргээр хөдөлсөн байна. Пёньянаас Ханой хүртэл галт тэргээр 48 цаг орчим явж хүрдэг гэнэ.

Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёр дахь удаагийн  дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Хоёр удирдагч өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт түүхэнд анх удаа уулзсан бөгөөд уулзалтын дүнд Дональд Трамп, Ким Жөн Ун нар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …