Ocкарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Рами Малек хүртлээ

Америкийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Лос-Анжелист  хотноо болж байна. Энэ жилийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин, рок од Фредди Меркуригийн дүрийг бүтээсэн Рами Малек хүртлээ.

Фредди Меркуригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг Рами Малек бүтээсэн юм. Английн домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлдэг “Bohemian Rhapsody” кино 2018 оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа “Box office”-ийг тэргүүлж, хэдэн зуун сая ам.долларын орлого олсон байдаг.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …