Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ дарга А.Ариунзаяа “21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” /ПАРИС 21/-ийн Удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгогдлоо.
Манай улсын Үндэсний статистикийн хороо нь тус түншлэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2018 оноос ажиллаж байна.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ПАРИС 21-ийн Удирдах зөвлөлийн хуралд энэ сарын 2-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо оролцлоо. Энэ үеэр ПАРИС21-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж тус Хорооны дарга А.Ариунзаяаг Удирдах зөвлөлийн тэргүүнээр томилжээ.
Удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн цаашдын үйл ажиллагаа болон чиглэлүүдэд зөвлөмж зааварчилгаа өгч, тэдгээрийн мэдлэг туршлагаас хуваалцдаг аж.