Бразилын загвар өмсөгч үдээсэндээ бүдэрч амиа алджээ

Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес үдээсэндээ бүдэрч нүүрээрээ шалан дээр унан хүнд бэртэл авч, улмаар амиа алдсан хэрэг гарчээ.

Тэйлс Соарес “Ocksa” брэндийн хувцсыг өмсөн алхаж байсан бөгөөд түүнийг бүдрэн унахад үзэгчид эхэндээ шоуны нэг хэсэг хэмээн бодсон аж.

Загварын долоо хоногийг зохион байгуулагчид харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж хүлцэл өчөөд гэр бүлийнхэнд нь бүхий л шаардлагатай тусламжийг хүргэнэ гэдгээ мэдэгджээ.

 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …