Их Британийн хунтайж Харригийн эхнэр, гүнгийн авхай Меган Маркл өчигдөр /2019.05.06/ орон нутгийн цагаар 05.26 цагт амаржиж, хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн мэндэлжээ.
Хунтайж Харри 3.3кг хүүтэй болсноо зарлаж, бүхий л хугацаанд гэр бүлийг нь дэмжиж, шинэхэн гишүүнийг сэтгэл догдлон хүлээсэн ард түмэндээ талархлаа илэрхийлсэн байна.
Меган Марклийг амаржсаны дараа Букингемийн ордны гадна албан ёсны мэдэгдэл гаргаж байршуулсан ба хатан хаан болон түүний гэр бүлийнхэн ханхүү Харригийн гэр бүлд баяр хүргэж байгааг уламжилжээ. Хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар өнгөрсөн оны тавдугаар сард Гэгээн Жоржийн сүмд хуримласан юм.