БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийх тухай тус улсын төв мэдээллийн агентлаг CCTV мэдээлжээ. Тэрбээр БНАСАУ-ын удирдагчтай Пүрэв эсвэл Баасан гаригт уулзах төлөвтэй байна.
Хамгийн сүүлд 14 жилийн өмнө БНХАУ-ын удирдагч БНАСАУ-д айлчилж байжээ. 2005 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Ху Жиньтао тус улсад гурван өдрийн айлчлал хийхдээ Ким Жон Уны эцэг Ким Жон Ильтэй уулзаж байсан аж.
БНХАУ-ын дарга 2012 онд ажлаа хүлээн авснаас хойш Ким Жон Унтай нийт дөрвөн удаа БНХАУ уулзсан байдаг ч БНАСАУ-д өөрийн биеэр очиж байгаагүй юм.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад Бээжингийн оролцоо голлох үүрэгтэйгээс гадна Америк-Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайнд энэ айлчлал голлох нөлөө үзүүлнэ гэж судлаачид үзжээ.