Японд Америкийн алдартай төлбөрийн системийг ашиглан Орос, Украйн луу хууль бусаар мөнгө шилжүүлсэн хэрэг гарчээ. Одоогийн байдлаар Японы цагдаагийн газар 760 сая иены хэмжээтэй мөнгийг 766 удаагийн тохиолдлоор хулгайлсан болохыг илрүүлж чаджээ.
Энэхүү интернэтийг луйварчид Японд илүүтэй хэрэглэгддэг интернет банкны хэрэглэгчдийн компьютерийг вирусаар халдваржуулаад дараа нь данснаас нууц үгийг авч, мөнгийг нь зуучлагчдын данс луу шилжүүлдэг байна.
Японы хууль сахиулах байгууллагууд хууль бус мөнгийг хүлээн авсан этгээдүүдийн хэн болохыг тогтоохыг хичээж байгаач одоогийн байдлаар илрүүлж чадаагүй байна.
Япон улс гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхийн тулд Интерполоор дамжуулан Орос улсад хандан гадаад луу хулгайлагдсан мөнгө шилжүүлсэн явдлыг мөрдөж илрүүлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн тухай Киодо агентлаг мэдээлжээ.