Хойд Солонгосын хоёр дилломат ажилтан Панам улсад саатууллагджээ. Тодруулбал, Хойд Солонгосын усан онгоцны экипаж, Панам улсын нутгаар дайран өнгөрөхдөө их хэмжээний зэвсэг тээвэрлэж явсаныг Панам улсын шалган нэвтрүүлэхийн ажилтнууд илрүүлсэн байна. Панамын мэргэжилтнүүд уг усан онгоцоор Куба улсаас зэвсэг зөөж байсан гэж Панамын үндэсний аюулгүй байдлын сайд мэдэгдсэн ч тус улсын прокурорууд Хойд Солонгосын дипломат ажилтнууд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.Панам улсын прокурор болон хуулийн байгуулагынхан тус хөлөг онгоцыг цаашид нарийвчлан шалгаж, мөрдөн байцаалт явуулахаар болсон байна. Мөн Хойд Солонгосыг зорьж явахдаа хар тамхи зөөвөрлөсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа ажээ.