Шинэ төрлийн уушигны хатгалгааны эсрэг вакцин боловсруулж байна

Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод тархсаар байгаа шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчний эсрэг вакциныг бүтээх ажлыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эхлүүлжээ.

 “АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн вакцин боловсруулах эхний алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Вакцин боловсруулах клиникийн судалгаа шинжилгээний ажил хэдэн сарын хугацаанд үргэлжилж магадүй байгаа бөгөөд жилийн дараа гэхэд л хэрэглэх боломжтой болж магадгүй юм” хэмээн тус хүрээлэнгийн тэргүүн Энтони Фоцигийн мэдэгдсэнийг “CNN” агентлаг уламжилсан байна.

Бэлдмэлийн боловсруулт дээр Техас, Нью-Йоркоос болон БНХАУ-аас ирсэн хэсэг бүлэг эрдэмтэд ажиллаж байгаа аж. Тэгвэл ОХУ-д мөн коронавирусний вакциныг гаргаж авахаар ажиллаж эхэлжээ. Вакцин бүтээх ажилд зургаан сар үргэлжилнэ гэж “Известия” сонинд мэдээлсэн байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн төвийн орлогч дарга Герман Шипулин дээрх мэдээллийг өгчээ.  Шинэ төрлийн корона вирусээр халдварлагдсан эхний тохиолдол  өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод гарсан юм. Уг вирусыг шинэ төрлийнх болохыг энэ сарын 7-ны өдөр тодорхойлж 2019-nCoV гэж нэрлэсэн. Энэ вирус нь шувууны ханиад зэрэг өмнө нь дэгдэж байсан вирусний халдварыг эмчлэх эмэнд бүгдэд нь тэсвэртэй болох нь батлагдаад байгаа юм.

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …