700 жилийн дараа ч гар гараа атгалцсаар

Английн нэгэн суурин дахь орхигдсон сүмийн доор малтлага хийх явцдаа судлаачид амьсгал хураахынхаа өмнө хосууд байсан болов уу гэлтэй хоёр хүний араг ясыг олсон байна. Учир нь араг яснууд зэрэгцээ байрлалд, 2 гар нь “атгалцсан” байдалтай байжээ. Лестерийн Археологийн Их Сургуулийн судлаачдын баг сайн дурынхны хамт араг яс олдсон газар болох Хэллетон хэмээх жижиг сууринд 4 жил хэрэгжих малтлагын төсөл дээр ажиллаж байгаа аж.

Төслийн менежер Вики Скорын хэлснээр оршуулгын газар тусад нь оршуулах хангалттай зай байсан ч хоёр шарилыг зэрэгцүүлэн оршуулсан  байсан бөгөөд малтлагын үеэр үүнээс гадна 11 шарилыг олж илрүүлээд байгаа юм байна. Судлаачдын таамаглаж байгаагаар тэдгээр нь гаднынхан, гэмт хэрэгтнүүд, эсвэл өвчтэй хүмүүсийнх байж магадгүй ажээ. Хэллетон суурин байдаг Лестершир мужаас 15-р зууны үеийн Английн хаан Ричард III-ийн шарилыг 2 жилийн өмнө олж илрүүлж байсан юм байна.

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html http://credit-n.ru/blog-single-tg.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …