Дэлхий даяар Covid19-ийн халдвараар нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 5000 орчмоор нэмэгдэж, 198 мянга давсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 85,530 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо 2,878,196 болсон бол 4,982 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 198,668-д хүрсэн байна.
Халдварын хамгийн олон буюу 1,359,380 тохиолдол Европт бүртгэгдсэн байна. Тус тивд 124,525 хүн нас баржээ.
Covid19-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сарын 11-нд зарласан билээ.