Ираны тэнгисийн хүчний сургуулилтын үеэр 19 усан цэрэг амиа алджээ

Ираны тэнгисийн цэргийн усан онгоц сөнөөх пуужин турших сургуулилтын үеэр туслах үүрэгтэй байсан 19 усан цэрэг амь насаа алдсан осол гарчээ. Одоогоор уг ослын таларх мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна.

Оманы буланд гарсан ослын үеэр Ираны тэнгисийн хөлөг онгоцны 19 усан цэрэг амь насаа алдаж, 15 усан цэрэг шархадсан талаар Ираны тэнгисийн цэргийн албанаас мэдээллээ. Конарак нэртэй туслах хөлөг онгоц Ням гаригт болсон сургуулилтын үеэр туршиж байсан усан онгоц сөнөөгч пуужинд оногдсон хэмээн Ираны хэвлэлд бичсэн байна.

Конарак хөлөг онгоц байг усанд байршуулж байсан бөгөөд пуужин харвах үед байтай тун ойрхон зогсож байжээ. Хөлгийг эрэг дээр чирж гаргасан бөгөөд мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байна. Уг осол стратегийн чухал ач холбогдолтой, дэлхийн 5 дахь том газрын тос зөөвөрлөлтийн усан суваг Хормузын ойролцоо болсон байна. Нэгдүгээр сард агаараас хамгаалах хүчнийхэн нэгэн үл мэдэгдэх байр луу газраас 2 пуужин харвасан бөгөөд уг пуужинд Украйны нисэх онгоц оногдож, нисэх онгоцны багийнхан бүгд амь насаа алдаж байсан юм.  Тус улсын Ириб телевизээр ослын дараах дүрс бичлэгийг твиттэр хуудсандаа нийтэлсэн байна. Конарак хөлөг онгоцны хэд хэдэн байгууламж сүйдсэн байсан бөгөөд хар утаа суунаглаж байжээ. Тухайн үед хөлгийн тавцан дээр чухам хичнээн усан цэрэг байсан нь тодорхойгүй байна.

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …