БНСУ-д сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх товыг хойшлуулжээ

Сөүл хотын Итэвон клубээр үйлчлүүлсэн иргэнээс KОВИД-19-ийн халдвар илэрч, түүнээс халдвар авсан хүний тоо 100-гаас илүү давсантай холбогдуулан цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн танхимын сургалтыг эхлүүлэх товыг нэг долоо хоногоор хойшлуулжээ. 

Тус улсын Боловсролын яамнаас танхимын сургалтыг эхлүүлэх товыг бага, дунд, ахлах анги тус бүрээр долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн байна.  Тухайлбал, ахлах сургуулийн 3 дугаар ангийн хичээлийг 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр байсныг 20-ны өдрөөс, ахлах сургуулийн 2 дугаар анги, дунд сургуулийн 3 дугаар анги, бага сургуулийн 1-2 дугаар ангийн хичээл болон цэцэрлэгийн үйл ажиллагааг 27-ны өдрөөс, ахлах сургуулийн 1 дүгээр анги, дунд сургуулийн 2 дугаар анги, бага сургуулийн 3-4 дүгээр ангийн хичээлийг 6 дугаар сарын 3-ны өдрөөс, дунд сургуулийн 1 дүгээр анги, бага сургуулийн 5-6 дугаар ангийн хичээлийг 6 дугаар сарын 8-ны өдрөөс тус тус эхлүүлэхээр болсон байна. 

Тус улсын ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын буюу манайхаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг улсын хэмжээнд жил бүр 4 дүгээр сард зохион байгуулдаг байсан бол КОВИД-19 халдварын тархалттай холбогдуулан энэ жилийн төгсөлтийн шалгалтын тов удаа дараа хойшлогдож байгаа юм байна. Одоогийн байдлаар уг төгсөлтийн шалгалтыг хичээл эхэлснээс хойш нэг хоногийн дараа буюу 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар тогтоосон байна.

Ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчид төгсөлтийн шалгалтыг нэг өдөр тест хэлбэрээр эх (cолонгос) хэл, математик, англи хэл, Солонгосын түүх, байгалийн/нийгмийн шинжлэх ухаан гэсэн 5 чиглэлээр өгдөг ажээ.

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html http://credit-n.ru/blog-listing.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …