Бүх Хятадын АТИХ-ын оны ээлжит чуулган өнгөрсөн баасан гаригт буюу 22-ны өдөр Бээжин хотод нээгдлээ. Ши Жиньпин зэрэг нам, төрийн удирдагчид нээлтийн ёслолд оролцож байна. Нээлтийн арга хэмжээнд 2956 гишүүн оролцох ёстойгоос 2897 нь ирж оролцсон тул ирц шаардлага хангажээ.
COVID-19 вирусын халдвараас болж Хятадын төрийн эрх баригч дээд байгууллага энэ оны ээлжит хурлаа 22 жилийн хугацаанд анх удаа хойшлуулан тавдугаар сард зохиож байна. Чуулганы нээлтэд бүх төлөөлөгчид шинэ төрлийн вирусын халдварын улмаас нас барсан болон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд алтан амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийллээ.
Ташрамд дуулгахад, Ардын төлөөлөгчдийн их хурал нь БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоож, улс орны чухал шийдвэрийг гаргадаг. төлөөлөгчийг 5 жилийн хугацаатай сонгох бөгөөд жилд нэг удаа 14 хоног хуралддаг юм.
Эх сурвалж: CCTV.com