Жагсагчид тавдугаар сарын 31-нд буюу өчигдөр Жорж Флойд нас барсныг эсэргүүцэж АНУ-ын Вашингтоны Цагаан ордны ойролцоо жагссан.
Хэд хэдэн газар гал түймэр гарсаны нэг нь түүхэн Гэгээн Жонны сүмийн ойролцоо, нөгөө нь цэцэрлэгт хүрээлэнгийн захад байрлах олон нийтийн байгууламжийн барилгад гарсан байна.
Вашингтоны гал түймэртэй тэмцэх газар Гэгээн Жонны сүмд гарсан галыг унтраасан гэж твиттер хуудсандаа мэдэгдэв.
Тус сүм нь Цагаан ордны дэргэд байрладаг ба ерөнхийлөгч Дональд Трамп зэрэг олон ерөнхийлөгч тэнд үйлчлүүлдэг байсан тул “Ерөнхийлөгчийн сүм” гэж нэрлэдэг аж.
Вашингтон хотод өчигдөр өдрийн турш эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд сэргүүцэгчид ням гарагийн орой тэнд хэд хэдэн түймэр тавьсан байна.