Хятадын Төмөр замын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпорацийн Ухань хот дахь салбар “Тэнгэрийн галт тэрэг” гэгддэг дүүжин вагоныг энэ сарын 4-ний өндөр амжилттай туршин ажиллуулжээ. Тус вагон нь болд төмөр болон бетоноор бэхлэгдсэн багануудад агаарт дүүжлэгддэг замд ажиллах аж.
Нэг галт тэрэг 3-5 бүхээгтэй, бүхээг бүр нь ойролцоогоор 11 метр урт, 2.4 метр өргөн байх аж. Мөн нэг бүхээгт нь 300-400 зорчигч суух багтаамжтай, нэг цагт нийтдээ 100 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай аж. Метро, галт тэрэгний хослол гэж болох энэхүү “Тэнгэрийн галт тэрэг”-ний дээд хурд 80 км/цаг бөгөөд Хятадын хамгийн хурдан дүүжин тээврийн хэрэгсэл болох юм.
Эх сурвалж:Xinhua news