Ангела Меркел: Хятад улс COVID19-ийн эсрэг вакциныг олон улсын хамтын бүтээл болгох гэж буйг Германы тал сайшаалтай дэмжиж байна

Энэ сарын 11-ний өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян Бээжингээс Германы канцлер Ангела Меркелтэй видео уулзалт хийсэн байна.

Ли Кэчян хэлэхдээ: “COVID-19 өвчин халдвар Хятад, Германы харилцаа хийгээд хамтын ажиллагаанд тодорхой хугацаанд нөлөөлсөн ч хоёр талын хамтын ажиллагаа үргэлжлэн урагш хөгжих болно. Германтай өвчин халдварын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр орон олон талт үзлийг хамтдаа хамгаалж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хялбар болгох нь зөв. Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлж байна. Гадаадын аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулахад бизнесийн таатай орчноор хангах болно. Хятад, Герман харилцан нээлттэй байдлаа өргөжүүлж, өмнө нь байсан “Дөхөм дөт харилцааны суваг”-аа сайтар ашиглах нь зүйтэй. Аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа болон ажил үйлдвэрлэлээ сэргээхэд тус дөхөм үзүүлж, үйлдвэрлэл хангалтын гинжин хэлхээний аюулгүй тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах ёстой” гэжээ.

Харин канцлер Ангела Меркел: “Герман Хятад хоёр орон нь өндөр түвшний нягт харилцаатай байдаг. Хятад улс COVID-19 өвчин халдварын эсрэг ажилд маш их хүчин зүтгэл гаргасан. Герман Хятад хоёр орон халдварын эсрэг тэмцэлд хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлсэн юм. Хятад улс илүү их нээлтэй бодлого баримтлан, бүх салбарт илүү их нээлттэйгээр ажиллахыг Герман таатайгаар хүлээн авах болно. Талууд COVID-19 өвчин халдварын эсрэг вакцин гарган авах судалгааг эрчимжүүлнэ. Хятад улс COVID-19 өвчин халдварын эсрэг вакциныг олон улсын хамтын бүтээл болгох гэж буйг Германы тал сайшаалтай дэмжиж байна” гэжээ. 

Эх сурвалж: CCTV.com

http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/zaymyi.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …