2021 оны Оскарын шагнал гардуулах ёслол хоёр сараар хойшлогдлоо

Кино урлагийн академи 2021 оны хоёрдугаар сарын 28-нд зохион байгуулагдах байсан 93 дахь Оскарын шагнал гардуулах ёслолыг COVID-19-ийн цар тахлын улмаас 2021 оны дөрөвдүгээр сарын 25-нд шилжих болсныг дэлхий даяар зарлалаа. 

“Кино нь олон зуун жилийн турш кинонууд хамгийн харанхуй цаг үед ч биднийг тайвшруулж, урам зориг болж, зугаа цэнгэлд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жил мэдээж ийм байх ёстой. Эрх мэдлийнхээ хүрээнд шагнал гардуулах ёслолын хугацааг сунгах нь бидний уян хатан байдлыг харуулж байгаа явдал юм. Киноны уран бүтээлчид хэн нэгний хяналтаас гадуур ямар нэгэн зүйлд шийтгэл хүлээлгүйгээр киногоо дуустал нь гаргах ёстой” гэж Академийн ерөнхийлөгч Дэвид Рубин, гүйцэтгэх захирал Доун Хадсон нар хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Оскарын шагнал гардуулах ёслол төлөвлөсөн ёсоор ABC сувгаар шууд явагдана. Мөн мэдэгдэлд Академийн жилийн шагнал гардуулах хуваарь, урьдчилсан санал хураалт болон  Кино зургийн музей нээгдэх хугацаа Оскартай давхцах учир өөрчлөгдөнө гэж мэдэгджээ. 

Оскарт өрсөлдөх кинонууд нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс 2021 оны хоёрдугаар сарын 28-ны хооронд гарах болзол хангасан байх ёстой ч бүх кинонууд Лос Анжелесийн Каунтид гарах шаардлагагүй болж байгаа аж. Мөн шагналд өрсөлдөх кинонуудын материалыг хүлээн авах эцсийн хугацаа 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр байх юм.

Ийнхүү Оскарын шагнал гардуулах ёслолыг хойшлуулж байгаа нь дөрөв дэх удаагаа тохиолдож байна. Анх 1938 онд Лос Анжелест хүчтэй үер болсны улмаас хойшлогдож байжээ. Үүний дараа 1968 онд  Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч Мартин Лютер Кингийн аллагын дараа болон 1981 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы аллага үйлдсэний дараа дахин хойшлогдож байжээ.

http://credit-n.ru/microzaymi-blog-single.html http://credit-n.ru/potreb-kredit.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …