Эрээний төмөр замын боомтын экспорт, импорт нэмэгдэв

Энэ оны эхийн хагаст Эрээн хотын төмөр замын боомтын импорт, экспортын нийт хэмжээ 8 сая 141 мянга 100 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.7 хувиар нэмэгдэв. Хятад-Европын галт тэрэгний 959 цувааг нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнөөгийн байдлаар Хятад-Европын гал тэрэгний 38 маршрут Эрээн боомтоор дайрч, дотоодын 25 мужтай холбогдон, Хятад-Европын галт тэрэг Хятадын төв болон зүүн бүсээс Европт нэвтрэх хамгийн дөт гарц болсон байна.

Хятад-Европын галт тэргийг шуурхай нэвтрүүлэхийн тулд Эрээн хотын төмөр замын боомт энэ жилээс төмөр зам болон гааль, хилийн хяналт шалгалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, Оросын төмөр замын салбартай уялдаа холбоогоо эрчимжүүлэн, галт тэрэгний боомтоор саадгүй түргэн нэвтрэлтийг баталгаажуулж байна.

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …