Ухань хотод үерийн гамшгийн онц сэрэмжлүүлэг зарлалаа

БНХАУ-ын Хубэй мужил сүүлийн хэдэн өдөр үргэлжлэн орж байгаа ширүүн борооны улмаас 08-ны өдрийн 14 цагийн байдлаар Хөх мөрөний Ханькөү өртөөний усны түвшин 27.74 метр болсон нь үерийн сэрэмжлүүлэг өгөх хэмжээнээс даруй 0.44 метрээр давжээ. Ингэснээр Ухань хотод үерийн гамшгийн онц сэрэмжлүүлэг өгөгдлөө.

Ухань хотын үерийн хяналтын алба нь олон нийтэд хандан цаг агаарын урьдчилсан мэдээнд анхаарч, аяллын горим, цаг хугацааг зөв сонгон, борооны оргил, ус ихтэй цэгээс аль болох зайлсхийхийг сануулжээ.

default

Эх сурвалж: people.cn

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …