Холливудын алдарт жүжигчин Жонни Депп болон Эмбер Херд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Лондоны дээд шүүхэд болсон байна. Шүүх хуралдаанд дөрвөн жилийн турш Депптэй харилцаатай байсан жүжигчин Уинона Райдер гэрчийн мэдүүлэг өгчээ.
57 настай ноён Деппийг “эхнэрээ зодсон” гэх нийтлэлийг “Sun” сонинд нийтлэгдсэнийг тэрбээр эсэргүүцэн шүүхэд өгсөн ч сонины тал нийтлэлийг үнэн зөв гэх байр сууриндаа бат зогссон хэвээр байна.
Шүүх хуралдааны үеэр Деппийн экс хамтрагч Уинона Райдер нь энэ бол байж боломгүй худлаа зүйл хэмээн гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байна.
Хатагтай Райдер хэлэхдээ “Би түүнийг үнэхээр сайн хүн гэдгийг үнэнч, шударгаар мэдэгдэж байна. Түүнийг үнэхээр сайн, үнэнч шударга хүн гэдгийг би мэднэ. Маш гайхалтай хайр, халамжтай залуу. Тэр намайг бас хүмүүсийг үргэлж хамгаалдаг байсан. Би түүнтэй аюулгүй, амар тайван байдаг байсан. Ийм аймшигт мэдэгдэл нь үнэн гэдэгт итгэх боломжгүй юм. Би түүнийг үнэхээр мэдэж байгаа тул маш их харамсаж байна.” гэжээ.
Хөгжмийн зохиолч, жүжигчин, загвар өмсөгч Хатагтай Парадис Жонни Депптэй 25 жилийн турш, тэр дундаа 14 жил хамтрагч болж, хоёр хүүхдээ хамт өсгөсөн сайн мэдэх хүн гэдгээр нь гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд би Жонниг эелдэг, анхаарал халамжтай, өгөөмөр, хүчирхийлэлгүй хүн, аав гэдгийг сайн мэднэ” гэж тэр хэлэв.
Мөн тэрбээр “Миний мэддэг жинхэнэ Жонни муу хүн биш. Олон жил хамт байсан туршлагаас харахад тэр хэзээ ч надад хүчирхийлэл, доромжлол үйлдэж байгаагүй гэж хэлж болно. Харамсалтай нь эдгээр хуурамч баримтуудад хүмүүс итгэж түүний карьерт хохирол учруулж байгааг би харж байна.” гэж тэр нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC.com