Филиппин Улсын нийслэл Манилагийн эргэн тойронд коронавирусын өвчлөл сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан хорио цээрийн хатуу арга хэмжээ авах алхмыг хийжээ.
Ерөнхийлөгч Родриго Дутерте тус шийдвэртээ өвчний эсрэг тэмцэлээ сулруулбал эрүүл мэндийн тогтолцоо нь сүйрэх эрсдэлтэйг сануулав.
Энэхүү арга хэмжээнд зарим бизнес, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар тусгасан байна. Хорио цээр Мягмар гаригт эхлэх бөгөөд хоёр долоо хоног үргэлжилнэ.
Засгийн газар мөн 10,000 орчим шинэ ажилчдыг эрүүл мэндийн салбартаа нэмж ажиллуулах хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгджээ.
Зургаадугаар сараас эхлэн хамгийн хатуу, хамгийн урт хугацаанд хорио цээрийн дэглэмтэй байсан ч коронавирусын халдвар Филиппин улсад нэмэгдсээр байгаа юм.