Их Британын эдийн засаг таамаглаж байсанаас бага хувиар уналаа

Их Британийн эдийн засаг таамаглаж байсанаас бага хувиар уналтанд орсон боловч коронавирусын тахлын дараах сэргэлт удаашралтай байх болно гэж Английн Банк мэдээлэв.

2020 онд эдийн засгийг 9.5 хувиар буурна гэж үзэж байна.

Энэ уналт нь сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн том уналт гэж тэмдэглэгдэж байна. Гэхдээ хэдэн сарын өмнө уналтыг тооцохдоо 14% гэж байсан юм.

Сэргээх явц удаашралтай байх болно

Банк өсөлтийн төлөвийг “ер бусын тодорхой бус” гэж мэдэгдсэн бөгөөд Их Британийн эдийн засаг 2021 онд 9%, 2022 онд 3.5% өсөх төлөвтэй байгаа аж. 2021 оны сүүл гэхэд эдийн засаг нь цар тахлын өмнөх үеийн хэмжээнд эргэж орох төлөвтэй байна гэжээ.

Энэ оны эцэст Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй тусламжийн төсөл хэрэгжиж дуусахад ажилгүйдэл 7.5 хувь хүртэл өсөх төлөвтэй байна.

Бэлтгэсэн Б.Нямзул

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …