Парист болсон эмх замбараагүй байдлын үеэр 150 орчим хүнийг баривчилжээ

Португалийн нийслэл Лиссабон хотод Аваргуудын лигийн финалын тоглолт болж, Францын “Пари Сен-Жермен баг Мюнхений “Бавария” багт хожигдсон юм.

Тоглолтыг Францын нийслэл дэх цэнгэлдэх хүрээлэнд шууд дамжуулалтаар үзэж байх үед эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар 150 орчим хүнийг саатуулжээ.

“Аваргуудын лигийн финалын тоглолтын орой хууль сахиулах байгууллагын ажилтнууд эвдэн сүйтгэсэн, хүчирхийлэл үйлдсэн, цагдаа нар руу янз бүрийн эд зүйлс шидсэн зэрэг хэргээр 148 хүнийг баривчилсан.

Түүнчлэн амны хаалт заавал зүүх ёстой газруудад амны хаалтгүй явсан 404 хүнд торгууль ногдуулсан” гэж Парис хотын цагдаагийн газрын мэдээлэлд дурдсан байна.

Тоглолтыг шууд дамжуулж байсан “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэнд тоглолт дуусахын өмнө хөгжөөн дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Тоглолт дууссаны дараа хөгжөөн дэмжигчдэд Елисейн талбайд цуглах боломж олгосон бөгөөд мужийн захиргааны шийдвэрээр оройн цагаар замын хөдөлгөөнийг хаасан байна. Ялагдсан багийн хөгжөөн дэмжигчид генерал Шарль де Голлийн талбайн хамгаалалтыг дайран орохыг оролдсоны дараа цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэхээс аргагүйд хүрчээ. Аваргуудын лигийн финалын тоглолтод Мюнхений “Бавария” баг Францын “Пари Сен-Жермен” багтай учраа таарч, 1:0 онооны харьцаагаар хожжээ. Германы клуб зургаа дахь удаагаа Аваргуудын лигт түрүүлж буй юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …