Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусын халдвар болон удахгүй болох Бави далайн хар салхинд бэлтгэхийг анхааруулав.
Мягмар гарагт улс төрийн товчооны хуралдаан дээр тэрбээр хэлсэн үгэндээ коронавирусын эсрэг арга хэмжээнд “зарим дутагдалтай талууд” байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тэр талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ.
Хойд Солонгос одоо болтол Ковид-19-ийн тохиолдлыг батлаагүй байгаа нь ажиглагчдын эргэлзээг төрүүлж байна. Албаны хүмүүс тус улсад халдвар илрээгүй гэж хэлж байгаа боловч төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдэн долоо хоногийн турш энэ талаарх шинэ мэдээллийг түгээхгүй байгаа юм.
Ажиглагчид хэрэв тус улсад халдвар тархсан бол дэгдэлт нь аль хэдийн ядуурсан үндэстнийг сүйрүүлнэ гэж үзэж байна. Үүний зэрэгцээ энэ долоо хоногийн сүүлээр хар салхи тус улсад хүчтэй цохилт өгөх төлөвтэй байна гэжээ.
Эх сурвалж: www.BBC.com