Австралийн Мелбурн хотод болсон жагсаалын үеэр 74 хүнийг баривчилжээ

Австралийн Мелбурн хотод ням гаригт коронавирусээс үүдэлтэй хөл хориог цуцлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, 70 гаруй хүн баривчлагдлаа. Амралтын хоёр  дахь өдрөө үргэлжилсэн хууль бус эсэргүүцлийн цуглаанд  250 гаруй хүн оролцжээ.

Жагсаалын үеэр жагсагчид цагдаа нарын эсрэг хүч хэрэглэж, эмх замбараагүй байдал дэгдээсэн хэмээн цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Викториа муж нь 7-р сараас хойш хөл хорионы дэглэм баримталж байгаа бөгөөд Австрали улсад тархаад байгаа цар тахлын бүртгэгдсэн тохиолдлын 75%-ыг, нас барсан тохиолдлын 90%-ыг эзэлж байгаа юм.

Тус муж нь онцгой байдлын дэглэмийг дахин нэг сараар сунгаж, мөн Парламентын ордны хамгаалагчаас коронавирус илэрсний дараа парламентын ордныг хаагаад байгаа юм. Амралтын өдрүүдэд өрнөсөн жагсаал нийгмийн сүлжээгээр тархаж, зохион байгуулагдсан байна. Ням гаригт Хатан хаан Викториагийн худалдааны төв гудамжинд 250 орчим хүн цуглаж, хөл хориог цуцлахыг шаардан жагсжээ. Жагсаалыг тараахаар цагдаа нар ирэх үед мөргөлдөөн болсон байна.

Уг жагсаалын үеэр 74 хүнийг баривчилж, 176 хүнд торгууль ногдуулсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрх Чөлөөний өдөр хэмээх өдөрлөгүүд Австрали даяар зохион байгуулагдаж, улс орноо цар тахлын эсрэг хэтэрхий сүржин арга хэмжээ авч байна хэмээн шүүмжилж байжээ.

 Викториа мужийн төрийн нарийн бичгийн дарга Даниэл Эндрью коронавирусын талаарх цаг үеийн мэдээлэл хийх үеэрээ, жагсаал зохион байгуулагчдыг хувиа хичээсэн, хууль бус үйлдэл гаргаж байна хэмээн шүүмжилсэн юм. Энэ бол ухаалаг алхам биш, одоо жагсаал цуглаан хийх цаг биш.

Бидний хичээж байгаа бүх зорилтыг эрсдэлд оруулж байна хэмээн тэрээр хэлсэн юм. Викториа муж 7-р сараас хойш хөл хорионы дэглэмтэй байгаа ч Мелбурн хотын хувьд бүр хатуу хязгаарлалтад байгаа юм. Өнөөдрөөс эхлэн Мелбурн хотын зарим хязгаарлалтыг аажмаар цуцалж эхэлж байгаа.

Хотын иргэд өдөрт гадаа 2 цаг дасгал хөдөлгөөн хийх эрхтэй ба гэртээ ганцаараа амьдардаг иргэд гэртээ нэг хүн авчрахыг зөвшөөрч байсан юм. Даваа гаригаас эхлэн иргэдийг хувийн дасгалжуулагчтай гадаа дасгал хөдөлгөөн хийхийг цагийн хязгааргүй зөвшөөрөх болж байгаа юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …