Олон улсын нислэг хүлээн авах хотын тоог нэмжээ

ОХУ: Олон улсын нислэг хүлээн авах хотын тоог нэмжээ

Дахин дөрвөн хотоос олон улсын нислэг хийх, мөн гадаадын авиа компанийн нислэг хүлээх авах зөвшөөрлийг ОХУ-ын Засгийн газар олголоо. Эдгээр нь Самара, Владивосток, Грозный, Красноярск юм хэмээн Оросын агаарын тээврийн Росавиация агентлаг мэдээллээ.

Үүнээс өмнө Москва, Санкт-Петербург, Ростов-на-Дону, Казань, Калининград, Новосибирск хотууд агаарын нислэгээ нээсэн юм.

Коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 27-ноос ОХУ агаарын хилээ хаасан бөгөөд наймдугаар сарын эхнээс эргэн бага багаар олон улсын нислэгээ сэргээж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Оросын агаарын тээвэрлэгчид Турк, Их Британи, Танзани, Швейцар, Египет, Арабын нэгдсэн Эмират, Беларус, Киргиз, Казахстан, БНСУ, Мальдив руу нислэг хийж байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …