MOSCOW REGION, RUSSIA - AUGUST 11, 2020: Russia's President Vladimir Putin during a video conference meeting with members of the Russian Government at the Novo-Ogaryovo residence on preparation of educational institutions for the new academic year. Alexei Nikolsky/Russian Presidential Press and Information Office/TASS Ðîññèÿ. Ìîñêîâñêàÿ îáëàñòü. Ïðåçèäåíò ÐÔ Âëàäèìèð Ïóòèí âî âðåìÿ ñîâåùàíèÿ â ðåæèìå âèäåîêîíôåðåíöèè ñ ÷ëåíàìè ïðàâèòåëüñòâà ÐÔ î õîäå ïîäãîòîâêè îáðàçîâàòåëüíûõ îðãàíèçàöèé ê íà÷àëó íîâîãî ó÷åáíîãî ãîäà. Àëåêñåé Íèêîëüñêèé/ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ/ÒÀÑÑ

Путин: ОХУ коронавирусийн эсрэг хоёр дахь вакцинаа бүртгэлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улс коронавирусийн эсрэг хоёр дахь вакцинаа бүртгэсэн талаар мэдээллээ. 

Төрийн тэргүүн “Новосибирийн “Вектор” төв өнөөдөр коронавирусийн эсрэг  “ЭпиВакКорона” хэмээх хоёр дахь вакциныг бүртгэж авсан талаарх таатай мэдээгээр мэдээллээ эхэлмээр байна” хэмээн Засгийн газрын хурлын үеэр  мэдэгджээ. 

Түүнчлэн удахгүй гурав дахь вакцин гаргах гэж байгаа талаар “Миний мэдэж байгаагаар Чумаковын нэрэмжит Оросын шинжлэх ухааны академид гурав дахь вакциныг боловсруулж байна” хэмээн Путин хэлсэн байна. 

Тэрбээр “Вектор” төвийн мэргэжилтнүүдэд баяр хүргэж “Эрхэм нөхөд та бүхэн маш чухал асуудлыг амжилттай шийдлээ” хэмээгээд “Та бүхний энэ ажлын үр дүн, хөдөлмөр, авьяас, зорьсондоо хүрэхийг эрмэлздэг зан чанарт талархлаа илэрхийлж байна” гэжээ. 

Путин коронавирусийн халдварын тархалттай тэмцэхийн тулд Оросын вакцины үйлдвэрлэл чухал ач холбогдолтой бөгөөд улсынхаа дотоодын хэрэгцээг хангахад хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн гадны хамтрагчидтайгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж вакцинаа хилийн чанадад дэмжих бодолтой байгаагаа хэлжээ. 

“Вектор” төв нь долоодугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас сайн дурынханд вакцины клиник туршилт хийх зөвшөөрөл авсан байна. Есдүгээр сарын 30-ны өдөр вакцинд албан ёсоор патент авчээ. “Вектор” төвийн вакцинд вирусийн хэсгүүд болох синтетик пептидийн эсрэгтөрөгч агуулагддагаараа онцлог аж. Тэдгээрт суурилсан вакцин нь коронавирусийн эсрэг дархлааны хариу урвалыг үүсгэдэг ба дархлаа бий болгодог гэнэ.  

М.П.Чумаковын нэрэмжит Оросын шинжлэх ухааны академийн Холбооны судалгааны шинжлэх ухаан болон дархлааны эм бэлдмэл боловсруулах төвөөс аравдугаар сарын 19-ний өдөр Киров болон Санкт-Петербург хотноо коронавирусийн халдварын эсрэг бас нэгэн шинэ вакцины туршилтаа эхлүүлэх гэж буйгаа зарласан байна.  

Эх сурвалж: ТАСС

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …