БНХАУ-д хөлдөөсөн хэд, хэдэн хүнснээс коронавирус илэрчээ

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны шийдвэрээр хөлдөөсөн хүнсэнд хяналт шалгалт хийхэд хэд, хэдэн хөлдөөсөн хүнснээс коронавируст халдвар илэрчээ.

БНХАУ-ын Циньдао хотын боомтын хоёр ч зогсоолд Эквадороос ирсэн хясаа, ОХУ-аас ирсэн хөлдөөсөн нялцгай биет, Норвегийн далайн бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн байна.

Дээрх бүтээгдэхүүнүүдийг хараахан худалдаалж эхлээгүй байсан тул халдвар нийтэд тархаагүй гэж үзэж буй аж.

Харин дээрх хоёр зогсоолын ажилчдыг тусгаарлах, шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.

БНХАУ-ын засаг захиргаа ард иргэдээ далайн болон элдэв хөлдөөсөн бүтээгдэхүүн авч байгаа бол халдвар хамгааллын баримт бичигтэй танилцаж, сайтар нягталсны үндсэн дээр худалдаж авахыг анхааруулж байна.


Эх сурвалж: TIME

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …