АНУ-ын биотехнологийн лаборатори болох “Модерна”-гийн шинэ вакцин коронавирусийн эсрэг 94,5 хувийн эсрэг үйлчилгээ үзүүлсэн байна. Энэхүү вакцинийг арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн хүмүүст хийхээр төлөвлөсөн ч нарийн судалгаа, шинжилгээний ажил дуусаагүй байгаа аж. Биотехнологийн үйлдвэрийн доктор Тал Закс хэлэхдээ “Энэ бол миний амьдралын, миний замналын хамгийн гайхалтай мөч. Цар тахлын эсрэг ийм өндөр нөлөө үзүүлж буй вакцинийг хөгжүүлсэн нь үнэхээр гайхалтай гэсэн байна.
Шинэ вакцины туршилтад 30 мянган хүн хамрагджээ. Эл вакцин дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг хоёр тунтай бөгөөд хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүсийн мэдээллийг эрдэмтэд шинжилж үзээд, 95 хувийн үр дүн үзүүллээ хэмээн дүгнэсэн байна.
Туршилтад хамрагдсан хүмүүсийн дунд цар тахлын халдвар авч, хүндээр өвчилсөн 11 хүн байсан нь бүгд ямар нэг гаж нөлөөгүйгээр бүрэн эдгэрчээ. Гэхдээ одоогийн байдлаар дээрх вакцин хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтоохыг эрдэмтэд хэлж мэдэхгүй байгаа юм. Өмнөх вакцинуудаас ялгаатай нь шинэ вакцин цар тахлын халдвар авах хамгийн их эрсдэлтэй буюу өндөр настай хүмүүст ч гэсэн сайнаар нөлөөлж байгаа аж. Мөн энэ талаар ч бүрэн мэдээлэл байхгүй, вакцин тариулсан хүн өөрөө өвдөхөө болихоос гадна цааш халдвар тараах эрсдэл байгаа эсэхийг эрдэмтэд эцэслэн тодорхойлоогүй байна.
“Модерна”-гийн ажилтнуудын үзэж буйгаар эхний ээлжинд биеийн байдал маш хүнд байгаа өвчтөнүүдэд харин ирэх хавар гэхэд үлдсэн хүн амаа вакцинжуулах боломжтой аж.