Вакцинаар халдварыг дарах өдөр ойртож байна

Дэлхийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг вакцины туршилт шинэ ахицад хүрч байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 23-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, вакцины хэрэглээ болон бусад туршилтаар үр дүнтэй болсон олон нийтийн эрүүл мэндийн арга барилаар энэхүү халдварыг дарах өдөр ойртож, бидэнд итгэл найдвар төрүүлж байна гэжээ.Тэрээр хэлэхдээ, дэлхийн хэмжээнд вакцины судалгааны амжилт нь маш чухал юм, судалж бүтээх хурд нь вакцин бүтээсэн түүхэнд байгаагүй, шинжлэх ухааны салбар вакцины судалгааны ажилд шинэ стандарт тогтоож байна гэжээ.Тедрос Адханом: Энэхүү хурдасгуур, олон улсын хамтын ажиллагааны санаачилгын зорилтыг биелүүлэхэд ойролцоогоор 4.3 тэрбум ам.долларыг Ковид-19 халдварын вакцин, хэмжилтийн аппарат, эмчилгээнд зарцуулж, ирэх онд 23.8 тэрбум ам.доллар шаардагдах болно. Энэ бо л буяны ажил биш, дэлхий нийтэд тулгамдаад байгаа цар тахыг эцэслүүлэх, эдийн засгаа сэргээх хамгийн хурдан, хамгийн ухаалаг сонголт юм гэжээ.Тэрээр хэлэхдээ, ДЭМБ-ын удирдаж буй COVAX вакцины хөтөлбөрт 187 улс нэгдэж, цаашид вакцин худалдан авах, түгээх хамтын ажиллагаанд улс орон болгонд боломжийн үнэ, тоо, хугацаанд вакцинаар хангахыг баталгаажуулах болно гэсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …