Швейцарийн « SwissMedic » байгууллага Pfizer&Biontech лаборторийн вакцинаар ард түмнээ вакцинжуулах зөвшөөрлийг өчигдөшр олгожээ !
Вирусын эсрэг 95% хувийн баталгаа гаргаж байгаа энэ вакциныг ийнхүү шинэ оны өмнө хийж эхлэхээр төлөвлөж бна. Эхний ээлжинд оны өмнө 100’000 тунг өндөр настнууд амьдардаг байгууллагын настнуудыг хамруулна. 2021.01.04-нөөс яаралтай хамгаалах хүмүүс, халдварт өртөх рисктэй хүмүүсийг вакцинжуулж эхэлнэ. Дараагийн шатанд 16 наснаас дээш насанд хүрэгчид хамрагдана. Хүүхэд болон жирэмсэн хүнд вакцин хийхгүй ! Энэ вакциныг 2 тунгаар хийлгэх ёстой, эхний тунг хийлгээд 14-30 хоногийн дотор 2 дахь тунг хийлгэнэ. Хамгаалалтын хувьд : 1 жилийн хугацаанд тухайн вакцинд хамрагдсан хүн өөрийгөө хамгаалах боломжтой гэж үзэж байна! Швейцарийн удирдлагууд ард түмнээ хамгаалах зорилгоор одоогоор 15 сая тун вакцин захиалсан байгаан бна. Вакцинд хамрагдах нь хувь хүний сонголт боловч, вакцин хийлгэхийг дээд зэргээр зөвлөж байгаа. Вакцин орон даяар бүх хүмүүст үнэ төлбөргүй !!!