Аргентинчүүд “Копа Америка”-д 15 дахиа түрүүлж, Л.Месси шилдэг довтлогч, тоглогчоор шалгарав

Бразилын Рио-де-Жанейро хотын “Маракана-Марио Филью” цэнгэлдэх хүрээлэнд “Копа Америка”-гийн шигшээ тоглолт боллоо. Аваргын төлөө Лионель Мессигээр ахлуулсан аргентинчүүд талбайн эзэдтэй өрсөлдөн, 22 дахь минутад Анхель Ди Мариягийн оруулсан бөмбөгний ачаар тус тэмцээнд 15 дахиа түрүүлэн, Уругвайн дээд амжилтыг давтжээ. Сонирхолтой нь энэ нь Л.Месси шигшээгийнхээ бүрэлдэхүүнд хүртсэн анхны цом аж. Тэрээр өмнө нь 2014 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэж, “Копа Америка”-гаас 2007, 2015, 2016 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртэж байв. Шилдэг тоглогчоор Бразилын Неймартай цуг шалгарсан Л.Месси мэргэн буучдын жагсаалтыг дөрвөн бөмбөгөөр Колумбын Луис Диасын хамт тэргүүллээ.

Дараагийн “Копа Америка” 2024 онд Эквадорт болно.

быстрый займ на карточку zaymi-bistro.ru займ на длительный срок онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на киви кошелёк credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …