Авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ. Энэ талаар БНСУ-ын Засгийн газраас өнөөдөр мэдээллээ.
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн нэрийг оруулжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ 2017 оны гуравдугаар сараас хойш албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж байгаа билээ.
69 настай экс ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан байна.
Пак Гын Хэ 2019 онд мөрний мэс засалд орсон бөгөөд энэ жил мөр, нурууны архаг өвчний улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн байна.