“Бээжин-2022” өвлийн олимпын бэлгэдэл “Бин Дүньдүнь”пандагийн нийлүүлэлт саатжээ

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтийн дараа Хятад улсын дотоодод уг олимпын бэлгэдэл буюу “Бин Дүньдүнь” гэх пандаг худалдан авч дурсгалын зориулалтаар хадгалах эрэлт хэрэгцээ огцом нэмэгджээ.

Цахим дэлгүүрүүд энэ сувинериийг борлуулж дууссан бол нэрийн дэлгүүрүүдийнх нь үүдэнд худалдан авах хүсэлтэй хүмүүс урт дараалалд зогсон хэдэн цагаар хүлээсний эцэст дэлгүүрээр үйлчлүүлж байна.

Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл “Бин Дуньдунь” болон өвлийн паралимпын бэлгэдэл цасан дэнлүү буюу “Шюэ Рунрун”-ын шаазан хувилбарыг Фүжянь мужийн Чуанжоугийн Дэхуа шяньд үйлдвэрлэдэг байсан бөгөөд цагаан сарын хугацаанд үйлдвэр нь амарчээ.

Энэ нь өвлийн олимпын бэлгэдлийн хомстлын нэг шалтгаан болоод байна. Шаазан эдлэл нь үйлдвэрлэлийн явцад гадаад орчны нөлөөнөөс амархан сэвтдэг. Өвлийн олимпын тус хоёр өлзийт амьтныг хийх явцад толгой, хөл нь хугарах гэх мэт олон бэрхшээл тулгарсан байна.

Олон удаагийн туршилтаар “Бин Дуньдунь” болон “Сюэ Рунрун”-ын шаазан хувилбарууд нь Олимпын хорооны шалгалтад тэнцэж, стандартчилсан үйлдвэрлэлд орсон байна.

Харин энэ сарын 8-наас Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл өлзийт амьтныг үйлдвэрлэх үйлдвэрүүд эрчимтэй ажиллаж эхэлсэн ба хоёрдугаар сарын 15 гэхэд өвлийн олимпын дурсгалт эд зүйлсийг зарах цахим болон томоохон салбар дэлгүүрт бүх төрлийн барааг ханган нийлүүлэхээр байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …