Хөх хотод байдаг Өвөр Монголын олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвийг түр эмнэлэг болгов. Одоогоор “А” танхимд 518 ор, эмнэлгийн 2 кабинет, сувилахуйн 6 байр, эмнэлгийн ажилтнуудын хувцас солих тасаг, ариутгал халдваргүйжүүлэлтийн 2 өрөө, эмнэлгийн хог хаягдлын 2 тасаг, эмнэлгийн байр, тоног төхөөрөмжийн 2 бүсийг байрлуулсан байна.
Түр эмнэлэгт тусгаарлагдсан өвчтөнүүдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц ор ширээ, хогийн сав гэх мэт зүйлс байдаг.
Үүний зорилго нь COVID-19-ын халдвартай хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд болон энгийн өвчтөнүүдийг гэр бүл, хамт олноос нь тусгаарлах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, асаргаа, нарийн хяналт, оношлогоо, нийгмийн үйл ажиллагааг хангах гэсэн үндсэн үүрэгтэй.