Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 12-нд Вэньчаны сансрын хөлөг хөөргөх төвд ажиллав. Тэрээр намын төв хороо болон цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс сансрын хөлөг хөөргөх төвийн нийт ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин “Вэньчаны сансрын хөлөг хөөргөх төв бол Хятад улсын шинэ үеийн өндөр хүчин чадалтай пуужин хөөргөх төв бөгөөд Хятад улсын сансрын уудамд хайгуул судалгаа хийх онцгой объект учраас Хятад улсын сансар судлалын салбарт маш чухал байр суурь эзэлдэг.
Атомын бөмбөг, пуужин, хиймэл дагуул бүтээсэн амжилт, нисгэгчтэй сансрын нислэгийн зориг санааны дагуу дэлхийн сансар судлалын хөгжлийн тэргүүний эгнээ, үндэсний сансар судлалын чухал стратегийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, үүрэг зорилгоо ухамсарлан, зоригтойгоор шинийг бүтээн ахиц дэвшил гаргаж, орчин үеийн сансрын хөөргөх чадвараа бүх талаар дээшлүүлж, дэлхийн тэргүүний сансрын хөөргөх төв болгохын төлөө чармайх хэрэгтэй. Нарийн нямбай бэлтгэл, зохион байгуулалт, ажил хэрэгч хандлагаар сансрын хөлөг бүрийн хөөргөлтийн үүрэг амжилттай байхыг баталгаажуулж бодит үйл ажиллагаагаар намын 20-р их хурлыг угтах хэрэгтэй” гэв.