АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ:

“Монголын уламжлалт шинэ жилийн баяр болох Цагаан сараа тэмдэглэж байгаа хүн бүрд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс нь дотнын ардчилсан түншүүд бөгөөд манай хоёр орны ард түмэн нөхөрлөлийн бат бэх хэлхээ холбоотой билээ. Морилон ирж буй шинэ онд манай хоёр улсын түншлэлийг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх арвин боломж байгаад баяртай байна.

Монгол болон АНУ-д төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд сар шинийн баяраа тэмдэглэж байгаа Та бүхэнд ирж буй Луу жилдээ баяр баясал, хөгжил дэвшлээр дүүрэн, амар амгалан байхын ерөөлийг дэвшүүлье. Цагаан сарын мэнд хүргэе! Сар шинэдээ сайхан шинэлээрэй.” хэмээжээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …