Их удирдагч Ким Жон Уныг хүндэтгэсэнгүй гэсэн шалтгаанаар Хойд Солонгос Хөдөлмөрийн намын ЕНБД-аа цаазаар авчээ

Өчигдөр өглөө Хойд Солонгос улс , Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн  Жонг Сог Тэд цаазаар авах ял оноосон хэмээн мэдэгдэж байсан бол хэдхэн цагийн өмнө түүнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэлээ гэсэн мэдээлжээ.
Түүнийг цаазаар авах ял оноох шалтгаанаа гэмт этгээд  болох  Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жонг Сог Тэг нь Хойд Солонгосын Удирдагч Ким Жон Уныг өнгөрсөн 2 сард болсон намын хурлын үеэр үг хэлж байхад түүнийг үл тоон суудал дээрээ цэх шулуун бус харин хажуулдаж суусан, улс эх орны асуудал шийдэх хурлын үеэр анхаарлаа өөр тийш харан үл тоодог, Ким Жон Уныг үг хэлсний дараа алгаа чанга, хурдан алга таших ёстой байтал  зөөлхөн, хэдхэн удаа алгаа ташдаг, иргэдтэйгээ уулзаж яваа Ким Жон Уныг  өмдний халаасандаа гараа хийн зогсож байхад, тэрээр гараа ардаа үүрэн зогсч Их Удирдагчаа үл тоосон байдал гаргадаг гэх мэтээр тайлбарласан ажээ.
Хойд Солонгос улсын Чусонг Жунанг телевиз энэ тухайгаа мэдээлэхдээ цахилгааныг  нь таслаад удсан дүүрэг , айл өрхүүдийн цахилгааныг нь хүртэл түр залгаж , бүгд цугларан үзэхийг шаардсан байна.

www.mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …