ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 1.3 хувиар өсчээ

imagesОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 1.3 хувиар өссөн нь 2009 оны эдийн засгийн хямралаас хойших хамгийн бага өсөлт болсон талаар тус улсын Холбооны статистикийн газраас мэдээллээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байснаас зөрснөөс гадна 2012 онд 3.4 хувиар өсч байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн онд ОХУ-ын Төв банк инфляцийг зорилтот түвшиндээ барьж чадаагүйгаас гадна хоёр их наяд ам.доллараар хэмжигддэг ОХУ-ын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох газрын тос, байгалийн хийн эрэлт өнгөрсөн онд буурсан байна. Эдгээр хүчин зүйлс нь дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлт саарахад нөлөөлжээ. “ОХУ-ын эдийн засгийг дотоодын хэрэглээнд тулгуурлан хөгжүүлэх санаа ингээд байхгүй боллоо.

Одоо зөвхөн хувийн хөрөнгө оруулалтад тулгуурлан эдийн засгаа өсгөх боломж байна” гэж тус улсын Эдийн засгийн дэд сайд Андрей Клепач мэдэгджээ. Харин энэ онд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 хувиар өснө гэж тус улсын Эдийн засгийн яамнаас таамаглаж байгаа бол шинжээчид 2.2 хувиар өсөх боломжтой гэж үзэж байгаа ажээ. Дашрамд дурдахад энэ он гарснаас хойш ОХУ-ын ам.доллараар нэрлэсэн “РТС” индекс 9.7 хувиар буурч, рублийн ханш ам.долларын эсрэг долоон хувиар унасан байна.

Ugluu-logo17 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …