Агаарын тээврийн Pegasus компанийн онгоц өчигдөр орой барьцаалагдан Станбул хотноо буулт хийсэн талаар Туркийн тээврийн яамны ажилтан Habip Soluk CNNTurk сувгаар шуурхай мэдээлсэн билээ. Тодруулбал, тус онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигч “Энэ онгоцонд тэсрэг бөмбөг байгаа. Үүнийг Sabiha Gokcen нисэх буудалд буулгахгүй, шууд өвлийн олимп болж байгаа Сочи руу аваачих хэрэгтэй” хэмээн заналхийлсэн аж. Үүний дараа онгоц барьцаалагдлаа хэмээх дохиог өгснөөр тус онгоц Станбулын Sabiha Gokcen нисэх буудлын аюулгүй хэсэгт газардаж чаджээ.
Уг тэсрэх бөмбөгийг онгоцны ачааны хэсэгт байгаа гэсэн учраас нарийвчлан шалгаж, онгоцонд зорчиж явсан 110 зорчигчийг аюулгүйн бүсээс гаргаж буй талаар мэдээлэл ирсэн. Өнөөдөр өглөө CNN-ын мэдээлсэнээр уг онгоц нь агаарын тээврийн Pegasus Airlines компанийн Boeing 737-800 онгоц байсан бөгөөд заналхийлэгчийн хийсэн сүрдүүлгийн дагуу шалгалт хийхэд онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй байна.
Мөн турк дэх Украйны элчин сайдын газар заналхийлэгчийг өөрийн улсын иргэн гэдгийг баталсан байна.Онгоц барьцаалагдлаа гэсэн дохиог илгээхэд Туркийн агаарын нисэх хүчний төв удирдрлага дохиог хүлээн авч, F-16 маркийн хоёр байлдааны сөнөөгч онгоцыг илгээсэн байна. Үүний дараа онгоцыг Станбулын Sabiha Gokcen нисэх буудлын аюулгүйн бүсэд газардуулан тусгайгынхан онгоц руу нэвтрэн заналхийлэгчийг барин онгоцыг аюулгүй болгон нэгжлэг хийсэн байна.