Бээжингийн агаарын бохирдол хүн амьдрахад тохиромжгүй төвшинд хүрчээ

CHINA-ENVIRONMENT-POLLUTIONБээжингийн агаарын бохирдлын хэмжээ хүн амьдрахад тохиромжгүй төвшинд хүрснийг Шанхай хотын Нийгмийн шинжлэх ухааны төв анхаарууллаа. Тус төвөөс гаргасан олон улсын хотуудын хөгжлийн тайланд оруулсан 40 хотын дотор Бээжингийн экологийн индекс Москва хотын дараа буюу хамгийн бага үзүүлэлттэй гарсан байна.

Экологийн индекс нь хүрээлэн буй орчны индекс, амьдрах орчин индекс, агаарын бохирдлын индекс зэрэг гурван үзүүлэлтийг нэгтгэсэн дүн юм. Энэхүү үзүүлэлтээр Бээжин хотын амьдрах орчны индекс маш доогуур гарч “оршин суухад тохиромжгүй хот” гэсэн төвшинд очжээ. Москва хотын хувьд удаан үргэлжлэх өвлийн хүйтэн улирал гэх мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр экологийн индекс бага гарсан аж. Харин Шведийн Стокгольм хотын экологийн индекс хамгийн өндөр байжээ. Нэгдсэн үзүүлэлтээр Токио, Лондон, Парис, Нью-Йорк, Сингапур хот тэргүүлсэн байна.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …