Тайландын жагсагчид Ерөнхий сайдынхаа албан байрыг бүсэлжээ

3mk95qq3km2a27apadn9qvpe8pТайландын Иргэний шүүх танхимаас Нийслэл Бангкок болон түүний ойролцоохь бүсэд хэрэгжүүлж буй онц байдлын хуулийг цуцлахгүй байх тухай шүүхийн шийдвэр гаргав. Уг шийдвэрт цагдаа хүчний байгууллага онц байдлын хуулийн нэрийг барьж жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг онцгойлон заажээ.

Мөн өдөр Засгийн газрын эсрэг жагсагчдын удирдагч, “Ардын ардчилсан өөрчлөлтийн комисс”- ын нарийн бичгийн дарга Сутеп Таугсубан олон мянган жагсагчийг дагуулан Түр Засгийн газрын Ерөнхий сайд Ийнглак Чинаватрын албан байрыг бүсэлж, Ийнглакийг огцрохыг шаардсан байна. Тайландын Ардчилсан намаас парламентад сонгогдож байсан нэгэн гишүүн саяхан Иргэний шүүхэд зарга үүсгэж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн Онц байдлын хуулийг татан буулгахыг шаарджээ. Иргэний шүүх танхим уг хүсэлтийг буцаасны зэрэгцээ жагсагчдад хүч хэрэглэж болохгүй, Онц байдлын хуулийг ашиглан жагсагчдыг дарангуйлж болохгүйг цагдаагийн талаас шаардсан юм.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …