Тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулах ажил эхэллээ

4jdhnjgp7jt33h551knc98qtu0Хоёр Солонгосын хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулах ажил өчигдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээнд оролцох Өмнөд Солонгосын хуваагдсан гэр бүлийнхэн болон хамт яваа төрөл төрөгсөд Хойд Солонгосын Кимгымсан ууланд хүрэлцэн очжээ. Энэ удаагйин арга хэмжээг хоёр шаттай явуулах юм.

Эхний ээлж энэ сарын 20-22-нд үргэлжлэх бөгөөд энэ үеэр Өмнөд Солонгосын 140, Хойд Солонгосын 178 хүн дайны үеэр хуваагдаж олон жилийн турш уулзаагүй ах дүүстэйгээ уулзах юм. Харин хоёрдугаар ээлжийн уулзалт энэ сарын 23-25 хүртэл явагдах аж. Энэ үеэр Хойд Солонгосын 88 хүн, Өмнөд Солонгосын 361 хүн садан төрөлтэйгөө уулзалдах юм байна.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …