Крымын хойгт Украины түр Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж байна

Украины Крымын хойгтUKRAINE-UNREST-POLITICS шинэ Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн өргөжих хандлагатай байна. Севастополь зэрэг Крымын хойгийн хотуудад хэдэн мянган хүн шинэ Засгийн газрыг эсэргүүцэн сүүлийн дөрвөн өдрийн турш жагсч, Оросын тусламжийг хүсч байна. Харин Ук раины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Турчинов У раин улс хоёр хуваагдах аюултай тулгараад байгаад санаа зовниж байгаа тухайгаа хэлжээ.

Түүнчлэн энэ лхагва гариг гэхэд Украины шинэ Засгийн газрыг байгуулахаа төлөвлөж байсан ч түр хойшлуулжээ. Хэрэв Ук раиныг шинэ Засгийн газраа нэн даруй байгуулвал тус улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой тухай Европын холбоо, Олон улсын валютын сан мэдэгдээд байсан. Гэвч улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед Украинд их хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх нь боломжгүй юм.

ОХУ-ын Сангийн яамны зүгээс Украиныг тун удахгүй өрөө төлөх чадваргүйд хүрэх магадлалтай байгааг сануулсан байна. Энэ нь хэрэв Украин буруу шийдвэр гаргавал өнгөрсөн оны сүүлээр хоёр улсын тохиролцсон 15 тэрбумын зээл тасалдаж магадгүйг давхар сануулсан хэрэг болж байгаа юм. Европын холбооны зүгээс Украиныг ойрын хоёр жилийн төсөвт хүрэлцэх 35 тэрбумын эхний ээлжийн мөнгийг олгох боломжтой тухай хэлсэн ч энэ нь шинэ Засгийн газар бүрэлдээгүй энэ үед боломжгүй билээ. Тиймээс Украин нэн даруй тохиролцоонд хүрч шинэ Засгийн газраа байгуулах сорилттой нүүр тулаад байна.

Д.Үүлэн

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …