Украины Засгийн газар флотын захирагчийг суллахыг Крымээс шаардаж байна

4dm3jah19it14e24mo5sa2bma7Крымыг ОХУ-д нэгтгэх гэрээг Оросын Үндсэн хуулийн цэц дэмжиж, Төрийн Думаар батлуулахаар өргөн барих үйл явц Москвад өрнөж байх зуур хойг дээр эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Крым дэх Украины хоёр ч цэргийн баазын төв штаб Оросыг дэмжигч хүчнийхэнд эзлэгдэж, усан флотын захирагч нь барьцаалагджээ. Мөн штабын дээр Оросын далбааг мандуулсан байна. Украины Засгийн газар флотын захирагчийг суллахыг Крымээс шаардаж, хугацаа өгсөн ч шаардлагыг биелүүлсэнгүй.

Хугацаа хэдийнэ өнгөрсөн ч Засгийн газрын зүгээс ямар ч үйлдэл хийгээгүй байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ч мөн захирагч Сергей Хаидукийг суллахыг Крымын эрх баригчдаас шаарджээ.сүүлийн үеийн мэдээллээр Украины тал өөрийн цэргүүд болон тэдний гэр бүлийнхнийг нэн даруй Крымээс татаж авах төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Украины Аюулгүйн албаны дарга Андрей Парубий энэ талаар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мөн Крымыг цэрэггүй бүс болгоход НҮБ-ын дэмжлэгийг хүснэ гэсэн байна. Хэрэв цэрэггүй бүс болгон зарлабал ОХУ болон Украины аль аль нь бүх цэрэг, техникээ татах шаардлагатай болно гэсэн үг юм.

Гэвч ОХУ-ын хувьд гол түшиц газар учир энэ санаа бүтэх боломжгүй гэж ажиглагчид үзэж байна. Тэрээр мөн Москва тэргүүтэй Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг(ТУХН)-ээс Украин улс гарч буйг, Оросын иргэд Украинд зорчиход визтэй болж буйг мэдэгджээ. Үүнээс гадна АНУ, Их Британитай хамтарч цэргийн сургуулилт хийхээр зэхэж буйг ч дуулгасан байна. Украины армийнхан болон тэдний гэр бүлийг Крымээс нүүлгэх төлөвлөгөөний тухайд тус улсын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Андрей Дещыця “ВВС”-д ярихдаа өөрсдийнх нь хүсэлтийг харгалзана гэсэн байна. Украин, Крымтэй холбоотой өөр нэгэн шуугиан тарьсан үйл явдал нь Украины баруун жигүүрийн “Свобода” намын парламентын гишүүд олон нийтийн телевизийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Александр Пантелевмонов руу дайрч, биед нь гэмтэл учруулж буй бичлэг байв. Тэрээр Крымыг ОХУ-д нэгтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслолыг Кремлиэс шууд дамжуулах шийдвэр гаргасныхаа төлөө ийн “банга хүртжээ”.

61m1j0j20hbnsqsjld3cdumu52

Энэ дашрамд Европын холбооны удирдагч нар өнөөдөр Брюссельд болох уулзалтынхаа үеэр Украины хямралыг авч хэлэлцэхээр зэхэж байгаа бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон энэ талаар ярихдаа “Европын холбооны зүгээс ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахад бэлэн байгаа талаараа маш тодорхой сануулга өгөх хэрэгтэй” гэсэн байна. Мөн Их найм ОХУ-ыг эгнээнээсээ хасах эсэх талаар хэлэлцэх нь зүйтэй гэжээ.

Болж буй үйл явдалтай холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн дарга Бан Ги Мүн тус бүсийг зорих гэж байгаа аж. Тэрээр өнөөдөр Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй, маргааш Киевт Украины түр Засгийн газрын удирдлагатай уулзахаар төлөвлөжээ.  НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Крым дэх хямралыг хүйтэн дайнаас хойш Европын аюулгүй, тогтвортой байдалд заналхийлж буй хамгийн том аюул гэсэн байна.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …