Украин Крымтэй залгаа хилээ хаалаа

Snapshot_2014-03-13_114322_1Украины хилийн харуулууд Крымтэй залгаа хилээ хаасан талаар орон нутгийн эрх баригчид “РИА Новости”-д мэдээлжээ. Ингэснээр Крымыг орхих хүсэлтэй Украины армийн алба хаагч нар хүртэл хил давж чадахааргүй болсон хэмээн өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар байгуулагдсан Крымын холбооны дүүргийн засаг захиргаанаас мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Крым дэх баазад байрлаж байсан Украины армийн 18 мянган алба хаагчаас ердөө 2000-аад нь л тус бүсээс гараад байгаа юм байна. Крымын холбооны дүүргийн захиргаанаас энэ талаар мэдээлэхдээ “Украины тал цэргийн алба хаагчдыг нь гаргахгүй байна хэмээн Крым, Оросын эрх баригчдыг буруутгаж, хурцадмал байдал үүсгэн нөхцөл бүрдүүлж байна” гэжээ.

Нөгөө талаас Оросын арми Украинтай залгаа хилийнхээ дагуу хүчээ зузаатгаж буй талаар мэдээлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор НАТО-гийн зүгээс ОХУ-д анхааруулга өгөөд байгаа юм. Мөн энэ долоо хоногт эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хаврын чуулганаар Крымын асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …