Өмнөд Солонгос болон АНУ, Японы эрх баригчид Нидерландад уулзалт хийсний дараа Хойд Солонгосын эрх баригчид дундын зайн хоёр ч баллистик пуужинг туршлаа. Хойд Солонгосын тал Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт хийснээс хойш бухимдалтай байгаа юм. Вашингтон болон Сөүлийн зүгээс Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтыг буруушаалаа.
Өмнөд Солонгосын Батлан хамгааалахын сайд “Nodong-Class” пуужингуудыг Пхеняний хойд хэсэгт байх Suckon орчимоос харвасан бөгөөд энэ нь ойролцоогоор 650 орчим км ниссэн гэв. Харин Хойд Солонгосын төлөөлөгчид 2009 оноос хойш анх удаа “Nodong-Class” пуужинг туршлаа гэсэн байна. Хэрвээ энэхүү пуужин 1000-аас илүү км зайг туулсан бол Японы эрэгт хүрэх боломжтой байжээ.
Д.Амар